Худалдаа,үйлчилгээ



NEW SUNDAY PLAZA

Төслийн тухай

Хотын хамгийн эрэлтэт бүсэд байршилтай худалдаа, үйлчилгээний зориулалттай “Шинэ SUNDAY PLAZA” төсөл нь 2019 оны 10-р сард барилга баригдах зөвшөөрлөө авч “Өрхийн бизнес, жижиг дунд бизнесийг дэмжих” зорилготойгоор баригдаж эхэлсэн. Орчин цагийн стандарт, шаардлагыг бүрэн хангасан, автомашины зогсоолыг давхар шийдэж өгсөн нь энэхүү төслийн гол давуу тал юм. Гадна зогсоолдоо 1000 гаруй автомашины зогсоолтой, зоорийн давхартайгаа нийлээд 9 давхрын бүтэцтэй.

Хэрэглэгч, үйлчлүүлэгчдэд зориулсан хос лифт, давхар бүрийн урсдаг шаттай. Талбай эзэмшигчдэдээ уян хатан төлбөрийн нөхцөл, менежментийн үйлчилгээг санал болгож ажилладаг. Мөн гэр бүлийн гишүүн бүрт зориулсан бүх хэрэгцээг нэг дор цогцлоох зорилгоор хүнс, ахуй хэрэглээ, цахилгаан бараа, хувцас, гоо сайхан, аялал гэх мэт бүх үйлчилгээг хамруулан ажиллаж байна.

map

Байршил:   Баянгол дүүрэг, 20-р хороо

Ашигтай талбай: нийт 12,240мкв

Давхрын тоо:  9 давхар

Барилга эхэлсэн хугацаа:  2019 оны 03 дугаар сар

Барилга дууссан хугацаа:  2020 оны 02 дугаар сар